Нийгмийн хариуцлагын хүрээнд Хавдар судлалын үндэсний төвд хоол боловсруулах замын эмгэг, хавдрын эрт илрүүлгийн бүрэн автомат оношлогооны аппаратыг хандивласан. Уг аппарат нь Испани улсад үйлдвэрлэгдсэн, олон улсын чанарын шаардлагыг бүрэн хангасан, дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн бөгөөд хоол боловсруулах замын хавдрын эрт илрүүлгийн оношлогоог сайжруулахад нэн шаардлагатай төхөөрөмж юм.