Хөхний болон сав, өндгөвчний хорт хавдрын эмчилгээнд F.Hoffman-La Roche компанийн оригинал тариа болох Авастин/бивацизумаб/, Герцептин /трастузумаб/ тариаг хэрэглэн 158 өвчтний хавдрын эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэн, амьдралын насыг уртасган хавдрын дахилт өгөхөөс сэргийлсэн байна.
Хөхний Хавдрын эсрэг Наран Ижий Заяа ТББ болон Хавдрыг даван туулагсадтай хамтран Хавдрын Бай эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулахын тулд холбогдох 7 байгууллагад хүсэлтээ өгч энэхүү ажлын үндэс суурийг тавьсан.