Monos Trade - Home
Бидэнтэй холбогдох:
(976) 7777-7080, 11-455723

Бидний тухай

Эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч Монос группийн харьяа Монос трейд компани нь улсын бүх шатлалын болон хувийн эмнэлгүүдийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанартай эм, эмийн бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн жижиг хэрэгсэл, лабораторийн багаж, оношлуур, вакцин, биологийн идэвхт бүтээгдэхүүнээр хангахын зэрэгцээ нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани юм.

Монос трейд компани одоогоор дэлхийн 30 гаруй орны 100 гаруй үйлдвэрлэгч, компаниудтай хамтран ажиллаж, тэдний хамгийн шилдэг, чанартай, орчин үеийн технологийн 800 гаруй нэр төрлийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, Монос группийн GMP стандартыг хангасан Эмийн үйлдвэрүүд болон үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг Ложистикийн нэгдсэн төв, орон нутаг дахь өөрийн салбар компаниудаар дамжуулан бүх шатлалын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад жигд тасралтгүй хүргэх, ханган нийлүүлэх үүргээ нэр төртэй биелүүлэн ажилладаг.

ЭРХЭМ ЗОРИЛГО

ХАМТЫН ХӨГЖИЛД ТУЛГУУРЛАН ШИНЭЛЭГ, ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ БҮТЭЭГЧ, СОЁЛЫГ ЭРХЭМЛЭГЧ КОМПАНИ БАЙНА.

АЛСЫН ХАРАА

МОНГОЛ ОЮУН САНААГ ДЭЛХИЙД ТАНИУЛНА. /ЭХ ОРОНДОО ТӨДИЙГҮЙ БҮС НУТАГ, ХӨГЖИЖ БАЙГАА ОРНУУДЫН ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛ ОЮУН САНААГААР БҮТСЭН МОНГОЛ БРЭНД, ДЭЛХИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭНЭ./

БИДНИЙ СОЁЛ

  • Би биш бид
  • Алдааг бусдаас биш өөрөөсөө
  • Бүгдийг биш зөвийг
  • Өдөр бүр шинэлэг байж өдөр бүр хөгжинө
  • Бид-Эрүүл монгол хүний төлөө

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монос трейд компанийн цахим хуудаст тавтай морилно уу.

Монос трейд компани нь Эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч Монос группийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч гол компани юм.


Манай компани Монгол улсын бүх шатлалын эмнэлгүүдийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанартай, хамгийн сүүлийн үеийн дэлхийн болон үндэсний нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр жигд тасралтгүй хангах үүрэг хүлээн ажиллаж байна.


Үүний зэрэгцээ Монголчуудын маань эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон хорт хавдар, элэгний В, С вирусийн өвчлөл, зүрх судасны өвчлөл, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал зэргийг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг бодитоор оруулж, тэргүүлэн ажиллахыг зорьж байна.


ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ХАМТДАА ЗҮТГЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХАМТРАГЧ ТҮНШҮҮДЭЭ БОЛОН ӨӨРИЙНХӨӨ, ГЭР БҮЛИЙНХЭЭ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЯЛАГ-ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАА ТАВЬЖ ХАМТРАН АЖИЛЛАДАГ БҮХ МОНГОЛЧУУДДАА ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.


ХҮНДЭТГЭСЭН,
Д.ЦЭРЭНБАТ
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
МОНОС ТРЕЙД ХХК

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

2017 он

Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дэмжиж Эрүүл мэндийн салбарт тэргүүлэгчийн хувьд БНЭУ-ын Strides Shasun компаниас Элэгний С вирусийн эсрэг ВИРПАС эмийг өвчтөнд хамгийн хямд үнээр хүргэх ажлыг ЭМЯ, Оном сантай хамтран хэрэгжүүлсэн.

2018 он

“ХАЛДВАРТ БУС ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”, Нийгмийн хариуцлагын хүрээнд хорт хавдрын эмчилгээний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Швейцар улсын Ф.Хоффманн-Ла Рош компанийн хорт хавдрын тэр дундаа хөх, бүдүүн шулуун гэдэс, өндгөвч, умайн хүзүү, ходжкиний бус лимфома-цусны хорт хавдрын орчин үеийн бай эмчилгээний оригинал бүтээгдэхүүн болох Герцептин®, Авастин®, Мабтера® -г Монгол улсын эмчилгээний практикт нэвтрүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран “Хөх, бүдүүн шулуун гэдэс, эмэгтэйчүүдийн хорт хавдрын бай эмчилгээ” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулсан.

- Элэгний В вирусийн ВИРКИЛ эмийг эмчилгээний практик нэвтрүүлсэн.

-Оношлогооны чиглэлээр 2018 онд нийт 30 сая төгрөгийн 12 төрлийн (бэлгийн замын халдварт өвчний 4-н төрөл, элэгний халдварт өвчний 3 төрөл, үе мөч, зүрх, гэдэсний халдвар, пренатал оношлогоо болон бүдүүн шулуун гэдэсний халдвар) 12500 ширхэг оношлуураар 7000 хүнд эрт илрүүлэг хийж оношийг харьяа эмч лаборант нарт хүлээлгэн өгсөн.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ, ТОО ШИРХЭГ

Монос Трейд ХХК нь Швейцар улсын Ф.Хоффманн-Ла Рош, БНХАУ-ын эмийн тэргүүлэх үйлдвэрлэгч Синофарм, Беларусь улсын Трайфл, ОХУ-ын Московский Эндокриний Завод болон Канон фарм, Дани улсын Новонордиск, АНУ-ын Файзер, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Strides Shasun, Тройкаа зэрэг дэлхийн томоохон 30 гаруй улсын 100-аад үйлдвэрлэгчийн нийт 800 гаруй нэр төрлийн эм бэлдмэлийг импортлон оруулж ирээд байна.

Мөн дотоодын 10 гаруй компанийн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцагч байгууллагуудад нийлүүлж байна.

Манай компани нь 6 улсын 31 пүүсийн нийт 600 нэр төрлийн оношлуур болон урвалж, лабораторийн бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг.

“Монос Трейд” ХХК нь 10 гаруй улсын 20 пүүсийн нийт 240 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортлон оруулж ирж байна.

Хамтран ажилладаг байгууллагууд

Гадаад

Монос Трейд ХХК нь Эм бэлдмэл, оношлуур, урвалж, лабораторийн бүтээгдэхүүн, асаргаа сувилгаа эмнэлгийн жижиг хэрэгслийн чиглэлээр Швейцар улсын Ф.Хоффманн-Ла Рош, БНХАУ-ын үйлдвэрлэгч Синофарм, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Strides Shasun, Тройкаа, Беларусь улсын Трайфл, ОХУ-ын Московский Эндокриний Завод болон Канон фарм, Дани улсын Новонордиск, АНУ-ын Файзер, Герман улсын Байер зэрэг дэлхийн 30 гаруй орны 100 гаруй пүүстэй хамтран ажиллаж байна.

Дотоод

Бид Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй улсын 2 болон 3-р шатлалын бүх эмнэлгүүд, Лаборатори, оношлогооны төв зэрэг 200 гаруй төрийн байгууллага, Сонгдо, Интермед, Грандмед, Мөнгөнгүүр гэх мэт 300 гаруй хувийн хэвшлийн эмнэлгүүд болон эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажил лаж байна.