Monos Trade - Home
Бидэнтэй холбогдох:
(976) 7777-7080, 11-455723

Тархины судасны архаг хямралд хэрэглэх ВИНПОТРОПИЛ® оригинал эм Монголын эмийн зах зээлд орж ирлээ

4-р сар. 4, 2019, 11:07 a.m.

Монос Трейд ХХК нь ОХУ-ын “Канонфарма продакшн” компанитай хамтран Тархины судасны архаг хямралд хэрэглэх ВИНПОТРОПИЛ® оригинал эмийг МУ-ын эмийн зах зээлд анхдагчаар нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагааг 2019/04/02-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд урилгаар Монгол Улсын Төрийн шагналт, Эмзүйн ухааны доктор профессор, Академич Монос Группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар оролцож нээлтийн үг хэллээ. Тус арга хэмжээнд Клиникийн профессор УГТЭ-ийн Харвалтын тасгын эрхлэгч Ж.Ариунаа болон ОХУ-аас хүрэлцэн ирсэн АУ-ны профессор Дадашева М.Н. нар 2,3-р шатлалын мэдрэлийн болон ӨЭМТ-ийн нийт 200 гаруй эмч нарт “Тархины архаг цус хомсдолын өвчлөл, орчин үеийн эмэн эмчилгээ” сэдвийн хүрээнд сургалт мэдээлэл өглөө.

Монгол Улсын Төрийн шагналт, Эмзүйн ухааны доктор профессор, Академич Монос Группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, Канонфарма продакшн компанийн Гадаад харилцааны албаны дарга Гончаров Андрей Федорович, Монос Трейд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Цэрэнбат


ОХУ-аас хүрэлцэн ирсэн АУ-ны доктор, профессор Дадашева М.Н. Тархины судасны эмгэг сэдэвт илтгэл тавьлаа.


УГТЭ-ийн Харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа Тархины судасны архаг хямрал сэдэвт илтгэл тавьсан байна.