Нийт 2 хуудаснаас 1 дэх хуудсыг харуулав.
Бидний ажилд үнэлгээ өгсөн танд баялалаа.
Төв оффисс:Монгол Улс, Улаанбаатар-13370, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, Намяанжугийн гудамж
Агуулах:Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн гудамж, Үйлдвэрлэлийн бүс, 32б
7777-7080, 11-455723
Даваа - Баасан: 09.00-18.00 Бямба, Ням: Амарна
Ивергель нь адууны ходоод гэдэс, уушигны бөөрөнхий хорхой, бөөс, бэлчээрийн болон хамууны хачиг, арьсан доорх болон хамар, хоолойн замд байрлах, авгалдай, өндөг мөн шавьж, ялаа зэрэгт өргөн үйлчилнэ. Адууг паразитын халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалттай бэлдмэл. Тухайлбал: Адууны ходоод гэдэсний бөөрөнхий хорхой аскарид, стронгилойдууд, оксуроз, трихонематод, диктокаулёз, парафила мултипапилёз, гастрофиллёз өвчний үед өргөн хэрэглэнэ.
Аксамит –Нео нь мал, амьтан, малын байрыг шавьж болон бусад гадны паразитуудаас хамгаалж боловсруулалт хийх зориулалттай бэлдмэл юм.
Мастиклокс нь үнээ, гүү, ингэ, эм хонь, эм ямаа ширгэсэн үед дэлэнгийн өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зориулалттай, хэсэг газарт хэрэглэдэг бэлдмэл юм.
Кофейн бензоат натри 20% тарилгын бэлдмэл нь төв мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих тарилгын шингэн юм.Кофейн бензоат натрийн тарилгыг хордлогын үед төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг сэргээх, төрөл бүрийн халдварт өвчний үед хэт ажиллагаа, булчингийн сулралын үед хэрэглэнэ. Мөн зүрх судасны үйл ажиллагаа суларсан, шоконд орсон, архаг миокардит, зүрхний булчингийн сөнөрөл, тархи, бөөр, зүрхний судас нарийсалт, амьсгал, ходоод гэдэсний эрхтний үйл ажиллагааг сайжруулах болон төрөл бүрийн халдварт, хордлогот өвчний үед өргөн хэрэглэнэ.
Тетразоль цацлага нь гадуур хэрэглэх зориулалттай, аэрозолийн савлагаатай бэлдмэл юм.Мал, амьтны гадна шарханд дангаар буюу иж бүрэн эмчилгээ хийхэд бусад эмтэй хамтаар хэрэглэнэ. Гэмтлийн шарх, мэс ажилбарын үеийн шарх, ( мал засах, кесарево хагалгаа, сүүл, чих тайрах) зүсэгдсэн, ил шарх, дэлэнгийн шарх, үхэр хонь ямааны хөлний халдварт өвчин некробактериоз, паразитын гаралтай арьсны хэсэг газрын үрэвсэл, бактерийн халдвар, туурай, хөлийн салааны шарханд цацлага маягаар түрхэнэ.
Окситоцин –ЕД мал амьтны биеийн бүх төрлийн гөлгөр булчингийн агшилтыг идэвхижүүлж, савны булчингийн агшилтыг сайжруулж, сүүний гарцыг нэмэгдүүлдэг дааврын бэлдмэл юм.
Мал амьтны арьсны шимэгч хоройн өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, зориулалттай, гадуур хэрэглэх найруулсан эмульси юм.
Тримератим бэлдмэл нь нянгийн эсрэг хосолсон үйлчилгээтэй, амаар олгох шахмал юм.
Тилозин нь ихэвчлэн грамм эерэг, зарим грамм сөрөг бактер, түүний дотор стрептококк, лептоспироз, коринебактер, клостридий, эризипелотриксов, пастрелл, хламидий, трепонем, микоплазмын өвчний үед өргөн хэрэглэнэ.Үйлчилгээний механизм нь уг бэлдмэлд мэдрэг микробуудын биеийн уургийн задрал үүсгэж үхүүлнэ. Булчинд тарихад цагийн дараа малын биед хамгийн их түвшрүүлэгтэй болно. Эмчилгээний үр дүн бараг 20 цаг үргэлжилнэ. Малын биеэс ихэвчлэн шээс, сүүгээр гадагшилна.
Вишневскийн түрхлэг нь халдварын эсрэг антисептик, халдваргүйжүүлэх үйлчилгээтэй, гадна шарханд хэрэглэх зориулалттай бэлдмэл юм.
Камфор нь хэсэг газрыг цочроох үйлчилгээтэй, ургамлын гаралтай, үрэвслийн эсрэг, антисептек үйлчилгээтэй бэлдмэл юм.
Хүхэрт цайрын ислийн түрхлэг нь гадуур хэрэглэх зориулалттай, бичил биетэн, паразитын эсрэг үйлчилгээтэй, арьсны эмгэгийн үед хэрэглэдэг бэлдмэл юм.