Monos Trade - Home
Бидэнтэй холбогдох:
(976) 7777-7080, 11-455723

KTR-270 Ухаалаг хуян тараагч - +

Ангилал: Шинэ бүтээгдэхүүн
Дэд ангилал:
Үйлдвэрлэгч: Shenzhen Kentro Medical Electronics Co,.Ltd
Холбоос: None
Эмийн хэлбэр: None
Хэмжих нэгж: ширхэг

Бүтээгдэхүүний тухай - +

Энэхүү аппарат нь нам давтамжит электрон гүйдлээр зангирсан булчинг суллан цусны эргэлт сайжруулах, өвдөлт намдаах, хүзүү мөрийг амраан тайвшруулах үйлдэлтэй. Уг бүтээгдэхүүн нь цахилгаан дамжуулагч аппарат, электрон наалт, баттарейнээс бүрдэнэ. Энэхүү аппарат нь хэрэглэгчдийн хэрэгцээнд тохирсон 3 төрлийн / ердийн, цохих, холимог / массажны үйлдэлтэй, 0-12 хүртэлх хэмжээнд тохируулан хэрэглэх боломжтой, зөөврийн бөгөөд авч явахад авсаархан.

Найрлага - +

Хэрэглэх заавар - +

1. Хэрэглэхээс өмнө массаж хийх биеийн хэсгийг цэвэрлэх шаардлагатай. • Дээд хэсгийн цэнхэр наалтыг салгана. • Ухаалаг хуян тараагчийн электрон наалтыг зориулалтын хэсэгт байрлуулан агаар оруулахгүйгээр наана. 2. Аппаратыг хүзүү мөрний хэсэгт байрлуулан асаах товчлуур дээр даран ажиллуулна.Электрон наалт биед гүйцэт наалдсан байх ёстой бөгөөд /+/ болон /-/ товчлуур дээр даран массажны хүчийг өөрт тохируулан 0-12 хүртэл ихэсгэж багасгана. Массажны төрлийг солихдоо /+/ товчлуур дээр удаан дарах ба дохио дуугарахад горим солигдоно. 3. Хэрэглэж дуусаад биенээс аппаратыг салган бохирдлоос сэргийлэн хамгаалалтын наалтыг наана. Тэмдэглэл: Ухаалаг хуян тараагчийг асаахад массажны хүч 0-с эхлэх ба аажмаар нэмнэ. Мөн электрон наалт нь биенээс салсан тохиолдолд 3 секунд тутам дохио өгөн 30 сек дараа өөрөө унтарна. Уг аппарат 15 минут ажиллаад унтрах горимтой, мөн унтраахыг хүсвэл товчлуур дээр даран унтрааж болох ба хэрэглээгүй буюу 30 сек турш биед хүрэлцээгүй тохиолдолд автоматаар унтарна.

Анхааруулга/Хориглох заалт - +

• Эмнэлгийн бусад электрон төхөөрөмжтэй хавсарч хэрэглэж болохгүй. Жишээ нь: зүрхний талст, хиймэл зүрх болон уушги, зүрхний бичлэгийн аппарат гэх мэт. Эдгээр төхөөрөмжтэй хавсарч хэрэглэх нь маш аюултай. Хэрвээ хэрэглэгч нь өндөр давтамжтай мэс заслын төхөөрөмжийн ойролцоо уг бүтээгдэхүүнийг хэрэглэвэл дамжуулагч шатаж, бүтээгдэхүүн эвдэрнэ. Хэрэв бүтээгдэхүүнийг богино долгионы төхөөрөмжийн хажууд (1 метр) хэрэглэх нь бүтээгдэхүүний давтамж, гүйдэлд нөлөөлөх боломжтой. Электрон наалтыг цээжин биеийн хавьцаа хэрэглэх нь зүрхний фибрилляци үүсгэх эрсдэлтэй тул зүрхэн тус газар хэрэглэхийг хориглоно. • Бүтээгдэхүүнийг дараах хүмүүс хэрэглэж болохгүй. Үүнд:  Зүрх, судасны өвчтэй (зүрхний хэм алдагдах болон бусад)  Хавдартай  Арьсны өвчинтэй  Хэт эмзэг арьстай  Ханиад болон халуунтай  Бусад хүнд өвчтэй  Хүүхэд  Жирэмсэн хүн • Уг бүтээгдэхүүнийг хэрэглэх үед тухгүй мэдрэмж төрж байгаа бол даруй хэрэглэхээ болих. • Электрон наалтыг салгах гэж байгаа бол аппаратыг унтраасны дараа салгана уу. • Хэрэглэхээс өмнө металл зүйл электрон наалттай хүрэлцэхээр байгаа эсэхийг нягтална уу. (хүзүүний зүүлт, бугуйвч гэх мэт) • Аппаратыг зүрх, толгой, хүзүү, бэлэг эрхтэн болон арьс гэмтсэн хэсэг дээр хэрэглэхийг хориглоно. • Энэхүү бүтээгдэхүүнийг хэт халуун, шатамхай, электросоронзон цацрагтай болон чийгтэй газар хэрэглэж болохгүй. • Усанд орох, хөлрөх, машин барих болон унтаж байхдаа хэрэглэж болохгүй. • Биеийн аль нэг хэсэгтээ хэт удаан тавьж болохгүй. • Энэхүү бүтээгдэхүүнийг мэргэжлийн бус хүнээр засуулах, задалж болохгүй. Тог цохих аюултай.