Ангилал: | Шинэ бүтээгдэхүүн |
Дэд ангилал: | |
Үйлдвэрлэгч: | Shenzhen Kentro Medical Electronics Co,.Ltd |
Холбоос: | None |
Эмийн хэлбэр: | None |
Хэмжих нэгж: | ширхэг |
Энэхүү аппарат нь нам давтамжит электрон гүйдлийн тусламжтайгаар янз бүрийн шалтгаанаар (жирэмслэлт, хүүхэд хөхүүлэх, таргалах, хэт завгүй амьдрал гэх мэт) унжсан хөхний булчин чангална. Цусны эргэлтийг сайжруулан эд эсийг нөхөн төлжүүлнэ. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хялбар бөгөөд 1-16 хүртэлх хүчийг тохируулан 5 төрлийн массаж хийнэ.
1. Хэрэглэхээс өмнө массаж хийх биеийн хэсгийг цэвэрлэх шаардлагатай. 2. Аппаратыг хөхний хэсэгт байрлуулан асаах товчлуур дээр даран ажиллуулна.Электрон дамжуулагч биед гүйцэт наалдсан байх ёстой бөгөөд /+/ болон /-/ товчлуур дээр даран массажны хүчийг өөрт тохируулан 0-16 хүртэл ихэсгэж багасгана. Массажны төрлийг солихдоо />/ товчлуур дээр удаан дарна. 3. Хэрэглэж дуусаад биенээс аппаратыг салгана.
• Эмнэлгийн бусад электрон төхөөрөмжтэй хавсарч хэрэглэж болохгүй. Жишээ нь: зүрхний талст, хиймэл зүрх болон уушги, зүрхний бичлэгийн аппарат гэх мэт. Эдгээр төхөөрөмжтэй хавсарч хэрэглэх нь маш аюултай. Хэрвээ хэрэглэгч нь өндөр давтамжтай мэс заслын төхөөрөмжийн ойролцоо уг бүтээгдэхүүнийг хэрэглэвэл дамжуулагч шатаж, бүтээгдэхүүн эвдэрнэ. Хэрэв бүтээгдэхүүнийг богино долгионы төхөөрөмжийн хажууд (1 метр) хэрэглэх нь бүтээгдэхүүний давтамж, гүйдэлд нөлөөлөх боломжтой. Электрон наалтыг цээжин биеийн хавьцаа хэрэглэх нь зүрхний фибрилляци үүсгэх эрсдэлтэй тул зүрхэн тус газар хэрэглэхийг хориглоно. • Бүтээгдэхүүнийг дараах хүмүүс хэрэглэж болохгүй. Үүнд: Зүрх, судасны өвчтэй (зүрхний хэм алдагдах болон бусад) Хавдартай Арьсны өвчинтэй Хэт эмзэг арьстай Ханиад болон халуунтай Бусад хүнд өвчтэй Хүүхэд Жирэмсэн хүн • Уг бүтээгдэхүүнийг хэрэглэх үед тухгүй мэдрэмж төрж байгаа бол даруй хэрэглэхээ болих. • Электрон наалтыг салгах гэж байгаа бол аппаратыг унтраасны дараа салгана уу. • Хэрэглэхээс өмнө металл зүйл электрон наалттай хүрэлцэхээр байгаа эсэхийг нягтална уу. (хүзүүний зүүлт, бугуйвч гэх мэт) • Аппаратыг зүрх, толгой, хүзүү, бэлэг эрхтэн болон арьс гэмтсэн хэсэг дээр хэрэглэхийг хориглоно. • Энэхүү бүтээгдэхүүнийг хэт халуун, шатамхай, электросоронзон цацрагтай болон чийгтэй газар хэрэглэж болохгүй. • Усанд орох, хөлрөх, машин барих болон унтаж байхдаа хэрэглэж болохгүй. • Биеийн аль нэг хэсэгтээ хэт удаан тавьж болохгүй. • Энэхүү бүтээгдэхүүнийг мэргэжлийн бус хүнээр засуулах, задалж болохгүй. Тог цохих аюултай.