Monos Trade - Home
Бидэнтэй холбогдох:
(976) 7777-7080, 11-455723
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД

Ходжкиний бус лимфома буюу цусны хорт хавдрын бай эмчилгээ - Мабтера/Ритуксимаб (100мг/10мл №2; 500мг/50мл №1) - +

Ангилал: Эм
Дэд ангилал: Хавдрын бай эмчилгээ
Үйлдвэрлэгч: F.Hoffmann-La Roche Ltd, Switzerland
Холбоос: https://www.roche.com/
Эмийн хэлбэр: Концентраттай уусмал
Хэмжих нэгж: фл

Бүтээгдэхүүний тухай - +

Үйлдлийн механизм болон эм судлалын бүлэг: Мабтера нь Б лимфоцитийн гадаргуу дахь CD20 рецепторыг байгаа болгож бэхлэгдэн улмаар Б лимфоцитийг устгадаг бай эмчилгээний бэлдмэл юм. Хэрэглэх заалт: -Ходжкины бус лимфома -Архаг лимфоцитийн лейкеми (Chronic lymphocytic leukemia) -Ревматойд артрит (Rheumatoid arthritis) -Полиангитийн буюу микроскопийн полиангит бүхий грануломатоз (Granulomatosis with polyangiitis or microscopic polyangiitis).

Найрлага - +

Нэг флакондоо Ритуксимаб нь 100 мг ба 500 мг тус тус агуулагдсан.

Хэрэглэх заавар - +

Хэрэглэх арга ба тун: Нэг удаадаа 375мг/м2 тунгаар венийн судсанд дуслаар тарина. Хэрэглэх тунгийн хэмжээ: Мабтераг хавдрын төрлөөс хамааран дангаар болон хими эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ. Нийт курсын тоо болон тунг хавдрын төрөл, өвчтөний биеийн жин болон өндрөөс хамаарч эмч тодорхойлно. o Хэрэв та бэлдмэлийг дангаар нь хэрэглэж байгаа бол: Мабтера бэлдмэлийг 375мг/м2 тунгаар 4 долоо хоногын турш долоо хоногт 1 удаа хэрэглэнэ. Бололцоотой бол давтан ээлж эмчилгээ хийж болно. o Хэрэв та Mабтера бэлдмэлийг химийн эмчилгээтэй хавсруулан хэрэглэж байгаа бол: MabThera бэлдмэлийг химийн эмчилгээтэйгээ адил өдөрт хэрэглэнэ. Ингэхдээ ихэвчлэн 3 долоо хоногт 1 удаа, нийт 8 курс хэрэглэнэ. Хадгалах нөхцөл: -Хүүхэд хүрэхгүй газарт хадгална, -Савлалтанд заагдсан хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй. -Хөргөгчинд (2°C – 8°C)-н хэмд, гэрлээс хамгаалж хадгална.

Анхааруулга/Хориглох заалт - +

Хориглох заалт: -Уг эмийн үйлчлэгч бодис Ритуксимаб буюу түүний найрлаганд агуулагдах аль нэгэн туслах бодист харшилтай өвчтөн -Архаг халдварын идэвхтэй үед байгаа өвчтөн, -Дархлалын тогтолцоо доройтсон өвчтөн, -Зүрхний дутмагшилтай буюу эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа зүрхний эмгэгтэй өвчтөн зэрэг болно.