Monos Trade - Home
Бидэнтэй холбогдох:
(976) 7777-7080, 11-455723

Амсидсино Нийлмэл амин хүчлийн тарилга 12.5г-250мл - +

Ангилал: Шинэ бүтээгдэхүүн
Дэд ангилал:
Үйлдвэрлэгч: China Sinopharm international Corporation
Холбоос: http://www.sinopharm.com/1156.html
Эмийн хэлбэр: Тарилгын шингэн
Хэмжих нэгж: фл

Бүтээгдэхүүний тухай - +

Фармакодинамик Амин хүчлийн тарилга нь эд эсэд нэвтэрэн энергийг дэмжих, уураг нийлэгжих солилцоо, азотын тэнцвэртэй байдлыг бий болгоно. Ижил хугацаанд энзим, даавар, эсрэг бие, уургийн бүтэц, эдийг хураангуйлж физиологийн үйл ажиллагааг дэмжинэ. Фармакокинетик Амин хүчил голдуу бөөрөнд гурван замаар хувиралд орно: (1) трансаминжих, диаминжих, (2) исэлдэх карбон холбоосоор декомпенсацлах, (3) дикарбоксилжих. Элэг нь амин хүчлийн бүхий л хувирал, задрал явагдах гол эрхтэн юм. Амин хүчлийн холбоосын хэсэг элгэнд голдуу исэлдэн декомпенсацлана. Элэгний эмгэгийн үед амин хүчлийн цусан дах агууламж тархины эдэд үнэрт амин хүчлийн нэвтрэлтээс илүү байж элэгний комд хүргэх нөхцөл болно. Хэрэглэх заалт Гипопротейнемийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлт: хоол боловсруулах системийн хямрал, хоол тэжээл авах боломжгүй, дистрофи улмаас уураг багассан өвчтөнд хэрэглэнэ. Мэс засал: мэс заслын дараах тэжээлийн байдлыг сайжруулна.

Найрлага - +

Тарилга нь 18 амин хүчил, сорбитолын нийлмэл. 250мл тарилгын флаконд Пролаин 0.25г, Серин 0.25, Аланин 0.5г, Изолеуцин 0,.88г, Леуцин 1.225г, Аспартын хүчил 0.625г, Тирозин 0.0625г, Глутамины хүчил 0.1875г, Фенилаланин 1.3325г, Арганин гидрохлорид 1.25г, Лизин гидрохлорид 1.075г, Валин 0.90г, Треонин 0.625г, Гистидин гидрохлорид 0.625г, Триптофан 0.225г, Метионин 0.5625г, Цистин 0.025г, Глицин 1.90г, Сорбит 12.5г, Натрийн бисульфит 0.1г-0.125, Натрийн гидроксид х.х, тарилгын ус 250мл хүртэл агуулна.

Хэрэглэх заавар - +

Тун, хэрэглэх арга Нийлмэл Амин хүчлийн (18АА) тарилгыг венийн судсанд хийнэ. Насанд хүрэгчидэд: өдөрт 250-500мл Хүүхдэд: өдөрт 35-50мл

Анхааруулга/Хориглох заалт - +

Хориглох заалт Элэгний хүнд хэлбэрийн дутагдал, бөөрний хүнд эмгэг, амин хүчлийн бодисын солилцоо алдагдах , ноцтой ацидоз, зүрхний дутагдал гипереми үед хориглоно. Онцгой анхааруулга, урьдчилан сэргийлэлт Онцгой анхааруулга 1) Бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө өнгө, гадны биет, савлагаа, шошго, тунадас үүсэлт зэргийг сайтар шалгана. 2) Зөвхөн дангаар хэрэглэх ба хэрэглээгүй үлдсэнийг устгана. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ 1) Шууд хяналтанд хийнэ. 2) Бүтээгдэхүүн гидрохлорат агуулах тул их хэмжээгээр хэрэглэснээр суурь хүчлийн тэнцвэржилт алдагдахад хүргэж болно. Электролитын уусмалтай хамт өндөр тунгаар хэрэглэх бол суурь хүчил, электролитын тэнцвэржилтийг сайтар хянана. 3) Хүйтэн нөхцөлд талст үүсч болно. Энэ үед талстыг уусгахын тулд уусмалыг хэрэглэхийн өмнө 600С хэмд байлган зөөлөн сэгсэрнэ. 4) Тарилгын осмосжилт 691-845 мОсмол-кг байна. Гаж нөлөө 1) Анафилаксийн урвал: дотор муухайрах, бөөлжих, цээж хөндүүрлэх, зүрх дэлсэх, хүйтэн, халуун оргих, толгой өвдөх, экзантема 2) Тарьсан газарт гарах урвал: тромбофлебит, венийн судас хагарах, хавдах