Ангилал: | Шинэ бүтээгдэхүүн |
Дэд ангилал: | |
Үйлдвэрлэгч: | China Sinopharm international Corporation |
Холбоос: | http://www.sinopharm.com/1156.html |
Эмийн хэлбэр: | Тарилгын шингэн |
Хэмжих нэгж: | фл |
Хэрэглэх заалт 1. Дутуу нярай, хоол боловсруулах системийн хямрал, биеийн жин багатай нярай, шинэ төрсөн нярай, уургийн нийлэгжилт хангалтгүй үед 2. Эмпироз төст шарх, гэмтэл, уургийн хэрэгцээ ихэссэн бодисын солилцооны үе шатанд 3. Үхжилт энтероколит, нойр булчирхайн хурц үхжил үрэвсэл, хими эмчилгээний эмийн урвалаас үүссэн тэжээлийн хурц, архаг дутагдалтай хүүхдэд тус тус хэрэглэнэ.
Шилэн флакон дах 100мл дусалд: изолеуцин 0,49г, леуцин 0,84г, лизин ацетат 0,49г, метионин 0,20г, фенилаланин 0,29г, треонин 0,25г, триптофан 0,12г, валин 0,47г, цистейн гидрохлорид ˂ 0,02г, гистидин 0,29г, тирозин 0,14г, аланин 0,32г, арганин 0,73г, пролин 0,41г, серин 0,23г, аспартын хүчил 0,19г, глютамины хүчил 0,30г, глицин 0,22г, таурин 0,015г.
Тун, хэрэглэх арга Хүүхдийн Амин хүчлийн нэгдлийн тарилга (19AA-I) венийн судсанд дусаана. Тунг өвчтөний бодисын солилцоо, биеийн байдлаас хамааран тогтооно. 1. Өдөрт 20-35мл/кг 2. Азотын грам бүрд уургийн бус илчлэг 150-200ккал хэмжээгээр таригдана. Витамин болон бичил нэгдлүүд мөн хийгдэнэ. Хадгалалт Гэрлээс хамгаалан битүүмжлэлтэй саванд 200С хэмээс ихгүй нөхцөлд хадгална.
Хориглох заалт Амин хүчлийн бодисын солилцооны эмгэг, азотемитэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно. Гаж нөлөө ‒ Хэт мэдрэгшлийн урвал: дотор муухайрах, бөөлжих, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, тууралт гэх мэт ‒ Дусал хийсэн газарт: тромбофлебит, венийн судас цочрох, хөлрөх шинжүүд үүсч болно.