Ангилал: | Шинэ бүтээгдэхүүн |
Дэд ангилал: | |
Үйлдвэрлэгч: | Канонфарма продакшн |
Холбоос: | http://www.canonpharma.ru/ |
Эмийн хэлбэр: | Капсул |
Хэмжих нэгж: | уп |
Хэрэглэх заалт: o Шинж тэмдгийн эмчилгээнд: сэтгэн бодох үйл ажиллагааны алдагдал, тархины ишемийн цус харвалтын үр дагавар, вертебробазиляр хэсгийн цусан хангамжийн дутагдал, судасны гаралтай тэнэгрэлт, тархины судасны атеросклероз, гэмтэл болон артерийн даралт ихсэлтээс үүссэн энцефалопати үед хэрэглэнэ. o Нүдний торлог болон судаслаг давхаргын судасны архаг эмгэгшил, перцептив төрлийн сонсгол буурах болон Меньерын эмгэг, чих шуугих үед хэрэглэнэ. Хадгалах нөхцөл: o 25°С-н хэмд үйлдвэрлэгчийн савлагаанд нь хадгална. o Хүүхдийн гар хүрэхээргүй газарт хадгална.
Найрлага 1 хатуу бүрээсд: o Үйлчлэгч бодис: винпоцетин 5 мг, пирацетам 400мг; o Туслах бодис: коллоид кремнийн хоёрч исэл 2.6 мг, лактозын моногидрат 107.4 мг, тальк 5 мг; o Хатуу желатин №0 капсулын найрлага: Их бие: титаны хоёрч исэл 1.7421 мг, будагч бодис хинолин шар 0.5226 мг, будагч бодис “жаргах наран” шар 0.233 мг, желатин 55.782мг; Таглаа: титаны хоёрч исэл 0.4552 мг, будагч бодис азорубин 0.1896 мг, желатин 37.2852 мг.
o 18 ба түүнээс дээш насны өвчтөнүүд: 1-2 капсулаар өдөрт 2-3 удаа хоолны өмнө ууж хэрэглэнэ. Орой унтахаас 4 цагийн өмнө ууна. o Ээлж эмчилгээний хугацаа эмчилгээ 2-3 сар байна. o Тунгаа аажмаар бууруулах замаар эмийн хэрэглэхээг зогсоох хэрэгтэй.
Хориглох заалт: o Пирацетам, винпоцетин буюу пирролидоны уламжлал болон бэлдмэлийн найрлага дахь аль нэгэн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэгшилт, жирэмсэн, хөхүүл үе, зүрхний хүнд хэм алдагдал, зүрхний цусан хангамжийн дутагдал (хүнд зэргийн), цусархаг цус харвалтын хурц үе, бөөрний болон элэгний үйл ажиллагааны дутмагшил, Хентингтоний өвчин, 18 хүртэлх насны хүүхэд (мэдээлэл дутмаг учир). o Лактозын үл тэвчилт, лактаза буюу глюкоз-галактозын шимэгдэлт дутагдалын хам шинж зэрэг ховор удамшлын өвчтэй хүмүүс уг эмийг хэрэглэж болохгүй.