Эм
Нийт 2 хуудаснаас 1 дэх хуудсыг харуулав.
Бидний ажилд үнэлгээ өгсөн танд баялалаа.
Төв оффисс:Монгол Улс, Улаанбаатар-13370, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, Намяанжугийн гудамж
Агуулах:Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн гудамж, Үйлдвэрлэлийн бүс, 32б
7777-7080, 11-455723
Даваа - Баасан: 09.00-18.00 Бямба, Ням: Амарна
f
Хэрэглэх заалт: • Амьсгалын дээд болон доод замын өвчин – гуурсан хоолойн үрэвсэл, хатгалгаа • Дунд чихний цочмог үрэвсэл • Арьс болон зөөлөн эдийн үрэвсэл • Шээс бэлгийн замын үрэвсэл – пиелонефрит, давсагны үрэвсэл, заг хүйтэн • Цусан үжил, менингит, сепсис, хэвлийн гялтангын үрэвсэл, идээт менингит • Яс үе мөчний үрэвсэл • Мэс заслын дараах идээт үрэвслээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор тарина.
Хэрэглэх заалт: Цефазолинд мэдрэг бактераас үүсгэгдсэн бактерийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ: - Арьс, зөөлөн эдийн халдварууд - Яс, үений халдварууд - Цефазолиныг мэс заслын үед болон мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд мэс заслын өмнө хэрэглэж болно.
Хэрэглэх заалт: Уушигны хатгалгаа Цусан үжил Менингит Яс, арьс, зөөлөн эдийн халдварууд Нейтропенитэй өвчтөний халдварууд Заг хүйтэн Мэс заслаас үүдэлтэй халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд мэс заслын өмнө хэрэглэнэ.
Хэрэглэх заалт: • Бактерийн ноцтой халдварууд, • Цусан үжил, • Яс, зүрхний хавхлаг, тархины хальс, хэвлийн хөндийн эмгэг • Мэс заслын үед халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх заалт Томуугийн эмчилгээ Осельтамивир капсулыг томуугийн вирусээр үүсгэгдсэн хүндрээгүй, цочмог хэлбэрийн халдварт өвчний үед, өвчний шинж тэмдэг илрээд 2-оос илүү хоноогүй 1-ээс дээш насны өвчтөнд хэрэглэнэ. Томуугийн урьдчилан сэргийлэлт Осельтамивир капсулыг 1-ээс дээш насны өвчтөнд томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Томуугийн вирус нь тодорхой цаг хугацаанд дүрс өөрчлөгддөг. Тэсвэртэй хэлбэрийн мутаци үүссэн тохиолдолд эмийн бэлдмэлийн эмчилгээний үр нөлөөг бууруулж болно. Бусад хүчин зүйлүүд (жишээ нь: вирусын хорвуу чанар өөрчлөгдөх) вирусын эсрэг бэлдмэлийн эмнэл зүй, эмчилгээний үр нөлөөг бууруулж болно. Эмчилгээ хийж буй эмч нар Осельтамивирыг хэрэглэх гэж байгаа бол тухайн вирусын вирусын эсрэг бэлдмэлд хэр зэрэг мэдрэг, эмчилгээний үр нөлөө хэр зэрэг вэ гэдэг талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй.
Хэрэглэх заалт: o Архаг өтгөн хаталтын эмчилгээнд o Элэгний энцефалопатийн эмчилгээнд (системийн портал энцефалопати)
Хэрэглэх заалт • Зүрхний мэс ажилбарын үеийн артерийн даралтын цочмог ихсэлтийн үед, мөн мэс ажилбарын үед артерийн даралтыг тогтвортой барих зорилгоор хэрэглэдэг. • Зүрхний мэс ажилбарын үеийн болон түүний дараах үеийн зүрхний булчингийн цус дутмагшлын үед өвчтөнд хэрэглэж болно. • Зүрхний цочмог шигдээсийн улмаас хоёрдогчоор үүссэн эмчилгээнд үр дүнгүй байгаа зүрхний дутмагшилтай өвчтөнд хэрэглэж болно. • Зүрхний өмнөх ба дараах ачаалал буурсантай зохицуулан зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээг багасгах зорилгоор хэрэглэдэг. Түүнийг мөн стандарт эмчилгээнд болон бета-блокаторуудад үр дүн өгөхгүй байгаа зүрхний тогтворгүй бахтай өвчтөний бахын хөдлөлийг намжаах зорилгоор хэрэглэж болно.
Хэрэглэх заалт: • Добутаминыг зүрхний органик эмгэгийн улмаас буюу эсвэл зүрхний мэс ажилбарын улмаас агших чадвар нь суларч зүрхний үйл ажиллагааны тэнцвэр алдагдсан насанд хүрэгчдэд зүрхний агшилтын хүчийг богино хугацаагаар дэмжих шаардлагатай өвчтөнд судсаар тарьж хэрэглэдэг.
Хэрэглэх заалт: • Изофлураныг амьсгалын замын ерөнхий мэдээ алдуулалтанд хэрэглэнэ.
Хэрэглэх заалт: o Нүдний шар толбоны насны хамааралт тэжээлийн алдагдал, судасжилт ихсэлтийн (шүүдэст) эмчилгээнд, (НХТА). o Нүдний шар толбоны чихрийн шижингийн хамааралт хаван, түүний улмаас үүссэн хараа муудалтад (ЧШХХ). o Нүдний төвийн судас, түүний салаануудын бөглөрлөөс шалтгаалсан (СБШ) хараа муудах үеийн эмчилгээнд. o Хориоидал эмгэг шинэ судасжилтын улмаас хараа муудах үеийн эмчилгээнд.
• Пропофолыг богино хугацааны судасны ерөнхий мэдээ алдуулалтанд: Насанд хүрэгсэд болон 1 сараас дээш насны хүүхдийн эхлүүлэх болон ерөнхий барих мэдээ алдуулалт, Оношлогооны зорилгоор болон мэс ажилбарын үед тайвшруулах зорилгоор дангаар нь буюу хэсгийн мэдээ алдуулагчидтай хавсруулан эсвэл насанд хүрэгчид болон 1 сараас дээш насны хүүхдийн бүсчилсэн мэдээ алдуулалтанд, Эрчимт эмчилгээний цэгт байгаа 16-с дээш настай хиймэл амьсгалтай өвчтөнийг тайвшруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.