Хавдрын бай эмчилгээ
Нийт 1 хуудаснаас 1 дэх хуудсыг харуулав.
Бидний ажилд үнэлгээ өгсөн танд баялалаа.
Төв оффисс:Монгол Улс, Улаанбаатар-13370, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, Намяанжугийн гудамж
Агуулах:Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн гудамж, Үйлдвэрлэлийн бүс, 32б
7777-7080, 11-455723
Даваа - Баасан: 09.00-18.00 Бямба, Ням: Амарна
Үйлдлийн механизм болон эм судлалын бүлэг: Aвастин нь судасны эндотелийн өсөлтийн хүчин зүйлтэй холбогдон хавдрын цусан хангамжийг алдагдуулан хавдрын өсөлтийг саатуулдаг судасжилтийн эсрэг нөлөөлөх хавдрын эсрэг бай эмчилгээний бэлдмэл. Хэрэглэх заалт: • Шулуун гэдэсний үсэрхийлсэн хавдар (Metastatic Colorectal Cancer/mCRC) Авастин нь фторпримидин дээр суурилсан химийн эмчилгээтэй хавсран шулуун гэдэсний метастатик карциноматай өвчтөний эмчилгээнд зориулагдсан. • Хожуу үеийн, үсэрхийлсэн эсвэл рецидив жижиг бус эст уушгины хавдар (Advanced,Metastatic or Recurrent Non Small Cell Lung Cancer/NSCLC) Авастин нь платин дээр суурилсан хими эмчилгээнд нэмэлт хэлбэрээр мэс засал хийх боломжгүй, хожуу үеийн, үсэрхийлсэн эсвэл рецидив жижиг бус эст уушгины хавдартай өвчтөний эхний үеийн эмчилгээнд зориулагдсан. • Хожуу үеийн болон/эсвэл үсэрхийлсэн бөөрний эст хавдар (Advanced and/or Metastatic Renal cell cancer/mRCC) Авастин нь интерферон алфа-2а хавсарсан хожуу үеийн болон/эсвэл метастатик бөөрний эст хавдартай өвчтөний эхний үеийн эмчилгээнд зориулагдсан. • Хорт глиома (ДЭМБ зэрэглэл IV) – Глиобластома Авастин нь дангаараа эсвэл иринотекантай хавсран дахисан эсвэл өвчин даамжирсны дараа глиобластоматай өвчтөний эмчилгээнд зориулагдсан. • Эпителийн өндгөвч, Фаллопиевын гуурс ба анхдагч перитонеалийн хавдар/Epithelial Ovarian, Fallopian Tube and Primary Peritoneal Cancer Авастин нь карбоплатин ба паклитаксел агуулсан бэлдмэлтэй хавсран эпителийн өндгөвч фаллопиевын гуурс ба анхдагч перитонеалийн хавдартай өвчтөний эхний үеийн эмчилгээнд зориулсан.
Үйлдлийн механизм болон эм судлалын бүлэг: Мабтера нь Б лимфоцитийн гадаргуу дахь CD20 рецепторыг байгаа болгож бэхлэгдэн улмаар Б лимфоцитийг устгадаг бай эмчилгээний бэлдмэл юм. Хэрэглэх заалт: -Ходжкины бус лимфома -Архаг лимфоцитийн лейкеми (Chronic lymphocytic leukemia) -Ревматойд артрит (Rheumatoid arthritis) -Полиангитийн буюу микроскопийн полиангит бүхий грануломатоз (Granulomatosis with polyangiitis or microscopic polyangiitis).
Үйлдлийн механизм болон эм судлалын бүлэг: Герцептин нь HER2 рецерторыг (хүний хучуур эдийн өсөлтийн хүчин зүйл) бай болгон дарангуйлах замаар хавдрын өсөлт болон тархалтыг саатуулагч байн эмчилгээний бэлдмэл. Хөхний хавдар: 1) Хөхний үсэрхийлсэн хорт хавдар/Metastatic Breast Cancer (MBC) Герцептин нь HER2 гиперэкспресстэй метастатик хөхний хорт хавдартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулагдсан. а) үсэрхийлсэн хөхний хорт хавдрын үед, эсвэл олон химийн эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдэд дагнасан эмчилгээгээр хэрэглэх; б) үсэрхийлсэн хөхний хорт хавдартай, хими эмчилгээ хийлгээгүй өвчтөнүүдэд паклитаксел эсвэл доцетакселтэй хавсарч хэрэглэх; в) Дааврын рецептор эерэг (эстроген болон/эсвэл прогестроны) үсэрхийлсэн хөхний хорт хавдрын үед ароматазын саатуулагчтай хавсран хэрэглэнэ; 2) Хөхний эрт үеийн хорт хавдар/ Early breast cancer (EBC) HER2 эерэг хөхний эрт үеийн хорт хавдрын эмчилгээний үед хэрэглэнэ. а) мэс засал, хими эмчилгээ (неоадьювант болон адьювант), туяа эмчилгээний (хэрэв заалттай бол) дараа; б) доксорубицин болон циклофосфамидтай адьювант хими эмчилгээний дараа, паклитаксел эсвэл доцетакселтай хавсран хэрэглэх; в) доцетаксел болон карбоплатинаас бүрдсэн адьювант хими эмчилгээтэй хавсран хэрэглэх; г) неоадьювант хими эмчилгээний дараа адьювант Херцептин эмчилгээ хийх, хэсэг газрын тархсан (advanced/хожуу үеийн) хөхний хавдар (үрэвсэл оруулаад) эсвэл 2 см-с дээш диаметртэй хавдарт хэрэглэх; 3) Хожуу үеийн ходоодны хавдар/Advanced Gastric Cancer HER2 эерэг улаан хоолой, ходоод хэсгийн хожуу үеийн аденокарциномтай, өмнө нь хавдрын үсэрхийллийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаагүй тохиолдолд капецитабан эсвэл венийн судсаар 5-фторурацил болон платины бэлдмэлтэй хавсран хэрэглэнэ.